“The Hu” хамтлаг биллбордын жагсаалтыг тэргүүлж эхэллээ

Хүнд рок урсгалаар уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлаг Америкийн хамгийн нэр хүндтэй   Billboard -ийн Hard Rock дууны борлуулалтын  жагсаалтыг тэргүүлж эхэллээ.

Ингэснээр Биллборд хөгжмийн жагсаалтыг тэргүүлсэн Монгол Улсын анхны хамтлаг болж байгаа юм. The Hu хамтлаг  Монгол үндэсний морин хуур, товшуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсэг ашиглан орчин үеийн рок урсгалаар дуулж байгаа нь гадаадын сонсогчдын анхаарлыг татаж байгаа юм. “Чонон сүлд”,  “Yuve Yuve Yu”, зэрэг хоёр дуу нь YouTube цахим хуудаст байршсан даруйдаа тус бүрдээ 10-16 сая хандалт авсан байна. 

Тус хамтлагийн залуус  ирэх аравдугаар сард АНУ-ын Калифорниа мужид болох “Aftershock” хөгжмийн наадамд оролцох  юм. “The Hu” хамтлагийн продюсероор Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог ажиллаж буй бөгөөд “The HU” хамтлаг Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй аж.

 

Санал болгох мэдээ

“Халуун бороо” киноны дууг МУГЖ Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ

“Милл” кино компани ээлжит уран бүтээлээ “Халуун бороо” нэртэйгээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод буй. Энэ …