Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын газартай хамтран 2019 оны 05 сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүрэгт авто үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад авто үйлчилгээний салбарт мөрдөгдөж буй холбогдох хууль, дүрэм, журмын талаар мэдлэг олгох, заавар, зөвлөмж өгөх сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар:
- “Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад шаардлагатай баримт бичгийн бүрдэл”
- “Гадна хаяг, хаягийн байгууламжийн стандарт”
- “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох тухай”
- “Авто тээврийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээнд тохирлын баталгаажуулалт хийх үйл ажиллагааны тухай”
- “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”
- “Хог хаягдлын тухай хууль, дүрэм, журмын талаар” холбогдох албаны хүмүүс
мэдээлэл өгсөн юм. Сургалтад Нийтийн тээврийн үйлчилгээний газрын авто үйлчилгээ, гэрээ хариуцсан мэргэжилтнүүд, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Ати консалтинг ХХК-ын удирдлага болон тус дүүрэгт авто үйлчилгээ эрхлэгч нийт 25 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм.