Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчидтай уулзлаа

Монгол Улс 2005 оноос хойш жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг болсон билээ. Эл өдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Цэргийн штабын офицер, ахлагч нартай уулзаж, баяр хүргэлээ.

Нийслэл, дүүргийн Цэргийн штабуудад олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 20 гаруй албан хаагч ажиллаж байгаа юм. Тэгвэл дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт Монгол Улсаа төлөөлөн оролцсон дээрх 20 гаруй албан хаагчид нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Монгол Улсын Ерөнхий сайдын хүндэтгэлийн арга хэмжээнд гэр бүлийн хамт оролцох урилгыг уламжилсан юм.

Сонирхуулахад, манай улс энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос хойш оролцож, давхардсан тоогоор 17 000 орчим албан хаагч үүрэг гүйцэтгээд байгаа ажээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Санал болгох мэдээ

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв” байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд …