“Дуулиан-2020”-ийн шилдэг хөлбөмбөгчин хүүхдүүд Бразил улсыг зорино

duulianХүүхдийн сайн сайхны төлөө ажилладаг Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага “Дуулиан-2020” тэмцээнд хамтран ажиллах болжээ.

Ингэснээр “Дуулиан-2020” тэмцээний 20 хүртэл насны ангиллын тэмцээнийг “World Vision Cup” хэмээн нэрлэхээр тогтсон байна. 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу “Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр” болсон “САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА”-нд Их Талын Дуулиан ТББ-ын Удирдах Зөвлөлийн дарга Д.Бат-Очир, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын суурин төлөөлөгч Винсент Эдвардс нар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч, “Дуулиан-2020” тэмцээний “Алтан түнш” ХасБанкны удирдлагууд, “Их Талын Дуулиан” ТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүд байлцлаа. 2014 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өндөрлөх “Дуулиан-2020” тэмцээнд оролцон амжилт үзүүлсэн тамирчдаас нийт 11 хүүхдийг сонгон авч, 2014 оны 4 дүгээр сард хөлбөмбөгийн ДАШТ-ий эх орон Бразил улсад болох “World Vision Cup” 14 хоногийн олон улсын тэмцээн, уулзалтын үйл ажиллагаанд оролцуулна.

Сумын хүүхэд, залуучуудаас авахуулаад Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудад энэхүү боломж нээлттэй бөгөөд нэг авъяаслаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулахаар санамж бичигтээ тусгажээ. Арваннэгэн хүүхдүүдийн зургаан хүүхдийн зардлыг Дэлхийн Зөн ОУБ гаргах бол үлдсэн таван хүүхдийн зардлыг Их Талын Дуулиан ТББ хамтран бий болгож, явуулах юм. Одоогоор эдгээр таван хүүхдийн нэг хүүхдийн зардлыг Соёл спорт аялал жуулчлалын яам гаргахаар боллоо.  Хүүхэд залуучууддаа энэхүү боломжийг бий болгох хүсэлтэй байгууллагуудтай “Дуулиан-2020” тэмцээнийхэн хамтран ажиллахад бэлэн байна.

Сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Дуулиан-2020” тэмцээн нь одоогоос найман жилийн өмнө анх зохион байгуулагдаж байсан бөгөөд нийт долоо удаа хүүхэд багачуудыг дунд зохиогдоод байгаа юм байна. Энэ хугацаанд авхардсан тоогоор нийт 30,000 гаруй хот, хөдөөгийн хүүхдүүд тэмцээнд оролцсон бол нийтдээ 1 тэрбум төгрөгийн урамшууллыг мөнгөн хэлбэр, хувцас хэрэглэл, автомашин, гадаадын хөлбөмбөгийн сургалтад хамруулах хэлбэрээр олгожээ.

Ugluu-logo1714

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …