Цагдаагийн байгууллагад шургалсан хүний үнэргүй нөхөд нэгнээ бүлэглэн зоджээ

11717_142Цагдаагийн Ерөнхий газрын Тусгай ажиллагааны хэлтсийн ажилтан О-г 2012 оны 10 дугаар сарын 9-ний өдөр албан үүргээ ажлын байран дээрээ гүйцэтгэж байхад нь бүлэглэн зодсон хэрэг өдгөө нийгэмд шуугиан тариад байна. Энэхүү дуулиан гарсанаас хойш цагдаагийн байгууллагынхан өөрсдийгөө хаацайлж, хамгаалах гэж янз бүрээр оролдох болсон.

Харин зодуулсан албан хаагч О  Монголкоммент нэвтрүүлэгт зураг хөрөгтэйгээ захидал илгээсэн

Тэрбээр “Тусгай ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Энхцогт, тусгай хэлтсийн дэд дарга, дэд хурандаа Батцагаан нар намайг бүлэглэн зодох үедээ төмөр турбагаар ар дагз руу цохин ухаан алдуулсанаас болж зүүн нүдний доод чамархайны яс хугарч, цус харвасан, нүдэнд цус харвалт өгч хараа бүрэлзэж, юм харахгүй болсон, хамарны яс дотогшоо хугарч цөмөрсний улмаас мэс засал хийлгэсэн. Баруун нүдний доод зовхи сэтэрч гурван оёдол, чихэнд сэтрэлт үүссэн тул таван оёдол тавиулж, баруун хоёр хавирга хугарсан. Миний бие Тусгай ажиллагааны хэлтэст 13 жил ажиллаж, Монголын цагдаа, хүчний байгууллагын залуусыг ур чадвар, хичээл сургуулилтаар сайн байж, эвсэг сэтгэлээр ажиллуулах гэж хичээж  ирсэн боловч цаашид ажиллах боломжгүй боллоо” хэмээжээ.

Мөн тэрбээр гол нь би өнөөдөр зодуулсандаа биш, Монголын цагдаа, хүчний байгууллагад ажиллаж байсан олон мянган залуусын итгэл найдвар, урам зориг, эв нэгдлийг энэ удаагийн дарга нарын хүч түрэмгийлсэн байдал эвдлээ гэсэн утга санааг илэрхийлсэн байна.

Тусгайгийн ажилтан О нь спорт, тэр дундаа хүчний нэртэй тамирчин бөгөөд хэдхэн хоногийн өмнө Азийн ринген дээр цээжний шахалтаар 200 кг-ын шахалт хийж байсан залуу аж. Гэтэл Монгол Улсын хүчний байгуллагад хоёргүй сэтгэлээр 13 жил ажилласан, тамирчин залууг Цагдаагийн Тусгай ажиллагааны хэлтсийн удирдлагууд бүлэглэн зодож, өдгөө тахир дутуугийн группт хамруулах хэмжээнд хүртэл нь гэмтээсэн нь “Миний цагдаа Миний төлөө ажилладаг” гэсэн монгол түмний итгэлийг хөсөрдүүлж байна.

Мөн хамтдаа нэгэн сэтгэлээр зүтгэж байсан тэд нэгнээ ийм болтол нь зодчихоод шар арьсаа хамгаалах зорилгоор “Ажилтан О Бэлтгэл хийж байгаад бэлтгэлээ даахгүй ийм болсон” гэх ухааны мэдэгдэл хийж байсан аж.

Эх сурвалж: Монголкоммент.мн

 

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …