Гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа уулчин Ч.Ариунзулын хамт Хойд Америк тивийн ноён оргил Денали /6144/ ууланд тавдугаар сарын 29-нд өдөр амжилттай авирчээ. Энэ удаагийн авиралтад Монголын хоёр уулчин хамтдаа авирсан нэгэн амжилтыг үзүүллээ.
“Хайрхан аялагч” клубын үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ч.Ариунзул Монгол орны өндөр уулсаас гадна 2014 онд Европ тивийн ноён оргил Кавказийн нурууны Эльбрусийн 5642 м өндөртэй баруун оргилд, 5621 м өндөртэй зүүн оргилд клубын гишүүдийн хамт гарчээ. Мөн 2013 онд Африк тивийн ноён оргил Килиманжора /5895 м /, 2015 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/, 2018 онд Дэлхийн дээвэр Эверест хайрханы үндсэн отог 5364 метр руу 10 хоногийн 200 гаруй км-ын явган аялал хийж байсан туршлагатай уулчин юм.