Зургадугаар сарын 1-ний өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар эхчүүдэд Алдарт эхийн 1, 2 дугаар одонг гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрөв. Энэ жил 9465 ээж алдарт эхийн 1,2 дугаар одон хүртсэн.
Одон гардсан эхчүүдийн дотор олны танил эрхмүүд мөн бөхчүүдийн эхнэрүүд цөөнгүй байсан юм.
Тухайлбал, Монгол Улсын арслан Х.Мөнхбаатарын гэр бүл, Улсын арслан Ц.Содномдоржийн эхнэр Уянга, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн гэргий Б.Хулан, Улсын начин Ш.Дарханбатын гэр бүл, Улсын начин Г.Ганжадын гэр бүл, Улсын начин Б.Хишигбаатарын гэр бүл, аймгийн арслан А.Даваанямын нарын гэр гийгүүлэгчид алдарт эхийн одонгоор энгэрээ мялаажээ.
Улсын арслан Х.Мөнхбаатар гэр бүлийн хамт
Улсын арслан Ц.Содномдорж гэр бүлийн хамт
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй гэргий Б.Хулангийн хамт
Улсын начин Г.Ганжад гэр бүлийн хамт, мөн дуучин А.Хосбаяр гэр бүлийн хамт.
Улсын начин Б.Хишигбаатар эхнэрийн хамт.
Улсын начин Ш.Дарханбат гэр бүлийн хамт
Аймгийн арслан А.Давааням гэр бүлийн хамт.