Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид “Хайрын виз” уянгын драмын жүжгийг 13 жилийн дараа шинэ дүр төрх, шинэ найруулагаар тайзнаа амилуулж, зургаадугаар сарны 7-ны өдөр үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.
Орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн энэхүү жүжиг нь хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусч, хүмүүс хэрхэн бие биеэсээ төөрч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг өгүүлсэн юм.
Энэхүү жүжгийн найруулагчаар М.Батболд ажилласан бол дүрүүдэд Жаргалд-Т.Сэргэлэн, Цэнгэлд-О.Майдарравжаа, Сүндэрт-П.Мягмарсүрэн, Ануд-Ц.Цэлмүүн , Аавд-СТАМ.Түвшинхүү, Ээжид-МУГЖ Ж.Оюундарь нар тогложээ.