Баянгол дүүргийн 750 хүүхдийг зусланд амрааж, амьдрах ухааны сургалтад явуулна

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал Баянгол дүүргийн 750 хүүхдийг хотоор аялуулж, зусланд амраах үйл ажиллагааг зохион байгуулж байна. “Монгол хүн” хүмүүжлийн аяны хүрээнд эх оронч хүмүүжил төлөвшилтэй, хамт олондоо зөв   үлгэр дуурайл үзүүлдэг хүүхдүүд болон “Монгол хүүхэд ба эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд шүдээ бүрэн эрүүлжүүлсэн хүүхэд багачуудад зусланд амрах эрхийн бичиг олгожээ. Мөн “Уншлагыг дэмжих-2021” төслийн хүрээнд хамгийн олон ном уншсан, номонд дурлагч сурагчдыг энэхүү үйл ажиллагаанд хамруулж байна. Түүнчлэн агаарын бохирдол ихтэй бүсэд амьдарч буй хүүхдүүдийг “Эрүүл уушги-Эрүүл бие” хөтөлбөрийн хүрээнд зусланд амраахаар болжээ. Өнөөдөр хүүхдүүдэд зусланд амрах эрхийн бичгийг нь гардууллаа.

Хүүхдүүдийг зусланд зөвхөн амраахаас гадна “Миний эх орон” сэдэвт монгол хүний амьдрах ухаан, бие даан амьдрах чадвар олгох 36 цагийн сургалт явуулах юм.  Ирэх долдугаар сарын 15-наас уг арга хэмжээ хэрэгжиж эхлэх аж.

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …