Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ Улаанбаатар хотын төв талбайд болж байгаа бөгөөд өнөөдрийн /2019.06.07/ хасагдах шатны “А” хэсгээс нэгээр шалгарсан Турк улсын багтай Монголын шигшээ багтоглож Туркийн багт 21:18-аар ялагдлаа.
Монголын хөвгүүдийн баг Латви улсын багийг 20:16-гаар, дараа нь Беларусь улсын багийг 21:15-аар, Гүржийн багийг 18:16-гаар тус тус хожсон юм. Хэсгийн сүүлийн тоглолтыг АНУ-ын багтай хийж 21:10-аар ялагдал хүлээсэн.
Манай шигшээ багийн тамирчин, өсвөрийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Ш.Энхийн-Од, Ө.Пэрэнлэйжамц, Л.Авирмэд,А.Батхуяг нарын шилдэг залуу тамирчид чадварлаг тоглолт үзүүлж, шөвгийн наймд шалгарсан нь сагсан бөмбөг сонирхогч, дэмжигч олон нийтийн талархлыг хүлээсэн төдийгүй цаашдаа улам өндөр амжилт гаргах итгэл найдварыг төрүүлсэн билээ.