Циркийн ард талын замыг 10 хоног хаана

Сүхбаатар дүүргийн нэг дүгээр хороо, Циркийн ард талын 0.7 км авто замыг 2019 оны зургаадугаар сарын 12-ноос 24-ний өдрийн хооронд 10 хоногийн хугацаатайгаар хаахаар болжээ.

Зам хаахтай холбоотойгоор холбогдох тэмдэг, тэмдэглэгээг байршуулсан тул тус чиглэлд зорчигчид замыг тойрч хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас зөвлөлөө.

“Сити Ланд Марк” ХХК 800-ийн хос шугам өргөтгөн, шинэчлэх ажлыг эхлүүлэх гэж байгаа аж. Мөн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Улаанбаатар чуулгын зүүн талын 0.3 км авто замын доор “СН Трейд” ХХК нь бохир усны шугам татах ажил хийж гүйцэтгэх гэж байгаа тул 2019 оны зургаадугаар сарын 12-ноос 16-ны хооронд замыг хэсэгчлэн хаахаар болжээ.

Санал болгох мэдээ

“Хангарди” спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1345 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарди” спортын наадмыг …