Хориотой хотын тухай

Мин гүрний хаанчлалын үед зурагдсан хориотой хот

Хориотой хот нь Мин гүрний хаанчлалын үеэс эхлэн Чин гүрний хаанчлалыг дуустал Хятадын хамгийн чухал газар байсан юм. Хориотой хот нь Бээжин хотын төвд байрладаг бөгөөд одоо “Ордон Музей” болоод байгаа билээ.  500 зуун жилийн турш Хориотой хот нь эзэн хаад болон тэдний гэр бүлийнхний хувьд гэр нь болохоос гадна төрийн хэрэг явуулах төв нь байв.

1406-1420 оны хооронд баригдсан энэхүү цогцолбор нь 980 барилгаас бүрдэх бөгөөд 720000 м2 талбайг хамаржээ. Хориотой хот нь Хятадын уламжлалт архитектурын хамгийн том жишээ болсон бөгөөд Зүүн Азийн болон бусад орнуудын архитетурын хөгжилд маш том нөлөө үзүүлсэн юм.

Англи хэлээр “Forbidden City” буюу Хориотой хот гэсэн нэр нь Хятад хэлний Zijin Cheng  гэж орчуулагддаг. Өөр нэгэн нэр нь “Forbidden Place” буюу Хориотой газар юм.

Хориотой хот өмнө нь Юан гүрний төв байрлаж байсан газар баригдсан юм. Мин гүрнийг байгуулагдсаны дараа  Юан гүрний эзэн хаан Хонгву нийслэл хотоо Бээжингээс Нанжин руу нүүлгээд Юан гүрнээс үлдсэн бүх зүйлийг шатааж хаяхыг тушаасан байна. Гэвч түүний нас барсны дараа хүү Зху ди эзэн хаан хэмээн  нийслэлээ Бээжин руу буцааж 1406 онд Хориотой хотын барилгын ажлыг эхлүүлсэн байна. Хотыг барихад нэг саяаас илүү ажилчид 14 жил зүтгэсэн байна.f6451f6cecac36b0big
Барилгын материалд Хятадын баруун өмнөд зүгийн ой модноос авчирдаг маш үнэтэй гуалингууд болон Бээжингийн ойролцоо орших уурхайнуудаас гантиг чулуунуудыг авчруулж ашиглажээ. Гол танхимуудын шалыг Сузхоугаас  авчирдаг алтан тоосгонуудаар бүрсэн юм. 1420-1644 он хүртэл Хориотой хот Мин гүрний эзэмшилд байсан боловч 1644 оны хавар өөрийгөө Шун гүрний эзэн хаан хэмээн өргөмжилсөн  Ли Зичэнг-ээр удирдуулсан босогчдод эзлэгдсэн байна. Гэвч Ли Зучэнг удалгүй Манж болон Мин гүрний цэргийн хамтарсан хүчнээс айж ум хумгүй зугатаж оджээ.
Тухайн оны 11 сар гэхэд Манжууд Хятадын умард хэсгээр ноёрхлоо тогтоож Шун гүрний залуу өв залгамчлагчийг Чин гүрний нөлөөн доорх бүх хятадын хаанаар өргөмжлөн ёслолыг нь Хориотой хотод хийжээ. Чин гүрний нөлөөн дор Хориотой хотод Бөөгийн зарим нэг элемент орж ирсэн байна.
1860 онд буюу 2дугаар хар тамхины дайны үед францууд дайн дуустал хориотой хотод хяналтаа тогтоож байжээ. 1933 онд Япон улсын Хятадад хийсэн халдлага нь хориотой хотын үнэ цэнэтэй эд зүйлсийг шилжүүлэхээс өөр аргагүйд хүргэсэн байна. Дэлхийн 2 дайн дууссаны дараа нүүлгэн шилжүүлсэн эд зүйлсүүд иргэж ирсэн боловч зарим хэсэг Тайванд хадгалагдаж үлджээ. Эдгээр маш бага боловч үнэ цэнэтэй эд зүйлсүүд 1965 он хүртэл Тайванд хадгалагдаж түүний дараагаас Тайпэй хотын Үндэсний Музейд олон нийтэд дэлгэсэн байна. 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараагаас Хориотой хотод зарим нэг гэмтлүүд учирч байжээ.

Хориотой хот нь тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд уртаашаа 961 метер өргөнөөрөө 753 метер юм байна. Одоогийн байдлаар уг байгууламж үүдний өрөөнүүдийг тооцохгүйгээр 8886 холбоотой өрөөнүүдтэй 980 барилгаас бүрддэг ажээ. Хэрвээ үүдний өрөөнүүдийг оролцуулбал 9999 өрөөтэй болно гэж нутгийн иргэд ярьдаг ч энэ нь судалгаагаар батлагдсан тоо биш юм. Хориотой хотыг эртний Бээжин хотын төвд байхаар зохиож барисан ажээ. Хориотой хотыг  дотор хот болон гадна хот нь бүрдүүлж байдаг байна.

1984 онд уг хотыг Дэлхийн өвийн санд Дэлхий дээр хадгалагдан үлдсэн хамгийн том модон барилга хэмээн бүртгэж авсан байна. 1925 оноос хойш Хориотой хот Музейн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэндээс Мин болон Чин гүрний үед бүтээгдсэн асар их урлагийн бүтээлүүдийг харж болно.

О.Рана

Ugluu-logo17

 

 

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …