Аудио: Дуучин Ц.Энгүүн “Чи над шиг дурлаж чадах уу?”

“Монгол Контент ХХК-ийн уран бүтээлч Ц.Энгүүн “Чи над шиг дурлаж чадах уу?” дууг “The Voice of Mongolia” шоуны хагас шигшээ тоглолтын үеэр үзэгч олноо толилуулсан юм. Тэгвэл түүний дуулсан хувилбарыг “Youtube”-д дөрвөн сая орчим хүн үзжээ.

Ү.Хүрэлбаатарын үг, Д.Өлзий-Оршихын ая “Чи над шиг дурлаж чадах уу” дууг албан ёсны эрхтэйгээр студид бичсэн аудио хувилбараар хүргэж байна.

Өнгөрсөн онд “The Voice of Mongolia” шоуны нэгдүгээр улирлын ялагч болсон Ц.Энгүүн “Монгол Контент” ХХК-тай уран бүтээлийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Түүний шинэхэн уран бүтээл “Уучлалт гуйх гэж” дууны клип хоёр долоо хоногийн өмнө сонсогчдын хүртээл болсон билээ.

 Түүний анхны цомгийн сингл болох “Уучлалт гуйх гэж” дууны үг, аяыг Д.Мөнхболд бичсэн бол найруулагчаар Р.Мөнхсайхан ажилласан.

Сонирхуулахад, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын анхны дэлгэцийн уран бүтээл болох “Халуун зүрх” киноны дууг дуулсан юм.


 

 

 

Санал болгох мэдээ

“Халуун бороо” киноны дууг МУГЖ Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ

“Милл” кино компани ээлжит уран бүтээлээ “Халуун бороо” нэртэйгээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод буй. Энэ …