Яармагийн гүүрийг өнөөдрөөс хаалаа

 

БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд  хуучин гүүрний дам нуруу буюу доод хэсгийг засварлахаар болжээ.

Яармагийн хуучин гүүрний хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн хаалаа. Энэ сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хаах аж. Иймээс тус чиглэлд зорчих иргэдийг хөдөлгөөний эрчим, замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …