“Эдийн засгийн форум-2019”-ийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эдийн засгийн форум-2019”-ийг зохион байгуулах нийслэлийн Засаг даргын Хөгжлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр  хуралдлаа.

Хуралдаанаар форумыг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө болон үйл ажиллагааны хөтөлбөр, агуулгыг ярилцаж, энэ сарын 28-нд зохион байгуулах, энэ жил ямар уриан дор нэгдэх зэрэг асуудлыг хэлэлцэн, саналаа нэгтгэн удирдах зөвлөлд танилцуулахаар болов.

Өнгөрсөн жил “Монголын эдийн засгийн чуулган-2018”-ыг төрийн ордонд “Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулж, чуулганаар төр, хувийн хэвшил хамтран эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцан гарц, шийдэл хайж, бодит үр дүн гаргахыг зорьсон аж.

Санал болгох мэдээ

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв” байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд …