Цээж бодолтын тэмцээнээс зургаан настнууд хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ

Бүгд Найрамдах Киргиз улсын Иссык Кол хотод “Mental Arithmetic-2019” цээж бодолтын нээлттэй тэмцээн болж байна. Монголын оюун ухааны академийн 4-12 насны 21 сурагч оролцогчдыг гайхшруулж эхэллээ.

Энэ сарын 17-ны өдөр болсон  есөн насны ангиллын зөвхөн дээд түвшний тамирчдын дунд болдог тэмцээнд Монголын тамирчид өндөр амжилт үзүүллээ.

Манай зургаан настай сурагчид ах, эгч нарынхаа оролцох ёстой төрөлд өрсөлдөж, зургаан медалийн гурвыг нь хүртсэн гайхалтай амжилт үзүүлжээ.

Тухайлбал, Б.Манлай, Ш.Ариун-Од нар мөнгө, Х.Мишээл хүрэл медаль хүртэж, ой тогтоолтын гайхамшгийг харуулсан байна.

 

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …