Францын нэрт дуучин Эдит Пиафын амьдрал, уран бүтээлийг харуулсан моно мюзикл драмын жүжиг үзэгчдийн хүсэлтээр аравдугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд 19:00 цагаас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдохоор болжээ.
Уг жүжгийн найруулагчаар УГЗ Б.Баатар, зураачаар СТА Н.Батбилэг, хөгжим чимэглэлийг СТА Т.Ганхуяг, франц хэлний зөвлөхөөр Францын соёлын төвийн менежер, СТА Б.Нямсүрэн нар ажиллажээ.
Эхдээ хаягдаж хатуу гараар өссөн Эдит гудамжны амьдралаас хэрхэн дуучин болж гарч ирж байгаагаар жүжиг эхэлнэ. Эдит Пиафын дуунууд нь түүний дурлалт залуус, бүтэлгүй хайрын түүхүүдээс сэдэвлэн төрөн гарч, түүний амьдралынх нь гол үндэс болж байжээ. Тэрээр 47-хон наслахдаа хүнд бэрх амьдралыг даван туулсан бөгөөд хайр дурлалгүйгээр түүний амьдралыг төсөөлөхийн аргагүй юм. Харин энэхүү ганц хүний жүжигт “Ану хатан” жүжгийн Ану хатны дүрээр олонд танигдсан жүжигчин Ц.Баясгалан тогложээ.
Жүжигчин Ц.Баясгалан энэхүү жүжигтээ түүний дуулсан “l hY Mne al amour”, “La Vie en rose “, “No Je ne regrette” зэрэг дуунуудаас дуулах бөгөөд “Mon Lugionnaire”, “Sous Le cell de Paris” дуунууд хэрхэн төрөн гарсан тухай өгүүлэх нь ээ.
Тасалбарыг захийлгаар үнэгүй хүргэнэ.
Лавлах утас: 88088868, 98557676