Цагаан хоол: Шанзалж жигнэсэн чинжүү

downloadОрц: (4 порц)

– амтат улаан чинжүү 2ш

– урт хулуу 1ш

–  лаазалсан (хальсгүй) лооль 2ш бяслаг (брынз)    200гр

–  нимбэгний шүүс 2-3 ц/х

–  ургамлын тос 2 х/х

–  яншуй, гоньд

Хийх арга:

1. Чинжүүг угааж таллан хэрчиж голыг нь авч цэвэрлэнэ. Хулууг угааж хатаагаад хальсалж шоо хэлбэртэй хэрчинэ. Лоолийг жижиглэж, бяслагийг үрүүлд үрнэ. Яншуй, гоньдыг угааж хатаагаад жижиглэн хэрчинэ.

2. Саванд лооль, хулуу, бяслагийг нийлүүлж гоньд нэмж сайтар хутгаад шанз бэлэн болно. Чинжүүг шанзаар дүүргэж, мөнгөлөг цаасанд ороогоод 180-200хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 30 минут жигнэнэ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална

Засгийн газрын өнөөдрийн /2025.12.24/ ээлжит хуралдаанаар Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны …