Одоогоос 40 жилийн өмнө Аполло 11-ын сарлуу хөөрч амжилттай саран дээр газардсан . Тэгвэл одоогоос 40 жилийн өмнө сарлуу хөөрсөн Аполлогын багийнхан болоод Наса нэгэн зүйлийг ард түмнээс нууж байжээ. Тэдний бүхэл бүтэн 40 жил нууцалж байсан нууцыг 1986 онд Наса-ын агентлагыг орхисон Наса-ын геологч Дк.Моррис 2009 онд нээсэн юм. Түүнигй задалбал тухайн үед Аполло багийнхан саран дээрээс Ар нуруундаа далавчтай урт үстэй эмэгтэй хүнийг дүрсэлж гаргасан Төмөр метал-р хийсэн барималыг Сарны өндөрлөг цэгээс олжээ. Энэхүү барималд хийсэн химийн анализаас шинжилгээ хийж үзвэл энэхүү Төмөр баримал нь 200,000 жилийн настай гэж тооцоологджээ. Энэ нь анхны хүн үүссэн 170.000 жилээс өмнө бүтсэн зүйл юм.
Тэгэхлээр хамгийн гол асуулт нь чухам хэн үүнийг бүтээж улмаар сарлуу авчирсан нь сонирхол татаж байна. Магадгүй нэг онолыг дэлгэхэд Энэхүү баримал нь Харь гаригийнхан цаг хугацаагаар одоогоос 2000 жилийн дэлхийд ирж хүний гараар бүтсэн Хад чулуу баримлуудыг сонирхон нэгээхэн хэсгийг дуурайлган хийж улмаар 200,000 жилийн өмнө буцаж саран дээр ирж өөрсдийн бүтээлээ орхисон байх магадлалтай юм.
Эсвэл нөгөө онол нь Харь гариг хэдэн зуун мянган жилийн өмнө саран дээр амьдарч байх үедээ уг барималыг барьж сүүлт од эсвэл солирын сүйрэл болох үед орхисон олдвор байх талтай. Гэхдээ тэд одоо ч гэсэн саран дээр нууц баазаа байгуулан Эх дэлхийгээс ирсэн хэн гуайг ч (Нилл армстронгд өгсөн шиг) анхааруулага өгж сарлуу ойртуулахгүй байгаа . Учир нь бидний дэлхийгээс харагддаг сарны эсрэг тал буюу дэлхийгээс үл харж болох сарны нөгөө талд Асар том харийн малтлагын төв бааз асар том байгууламжууд байгаа гэдгийг мэдсэн. Тиймдээ ч сарыг эзэнтэй гариг хэмээн Орос америк мөн дэлхийн сансар судлал өндөр хөгжсөн орнууд авч хэлэлцэхгүй зөвхөн Ангараг буд гэх мэт гаригуудыг судалж харин сарыг тойрон өнгөрүүлж байна.
Дээрхи Сахиусан тэнгэр гэгддэг эмэгтэй нь нэг талаас зохиомол бас хэт Христын шашиныг сурталчилсан зүйл байж болох ч шинжилгээний нягт зөв хариунаас болж няцаахад хэцүү байгаа юм. Сахиусан тэнгэр гэдэг ойлголт нь ганц Христын шашинд гардаг бус бусад шашинд ч мөн ондоо байдлаар нэрлэгдсэн байдаг.