Хүнсний 20-ын нүхэн гарцын засварын ажил дуусаж, явган зорчигчдыг нэвтрүүлж эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сүхбаатар дүүргийн нэг дүгээр хороо, Хүнсний 20-ын урд талын нүхэн гарцыг шинэчлэн засварлахаар болсон.

Нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрөвдүгээр сарын 25-наас зургаадугаар сарын 25-ны хооронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Элит констракшн” ХХК хамтран хийж гүйцэтгэж дууссан бөгөөд өнөөдөр хотын Захирагч газар дээр нь очин нөхцөл байдалтай танилцаж, хүлээн авлаа.

Анх 1988 онд Авто замын ерөнхий газрын харьяа Гүүр барилгын контор энэхүү нүхэн гарцыг барьж байжээ. Тэгвэл өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ огт хийгээгүй, таазнаас нь ус шүүрдэг, ус зайлуулах худгийн шахуурга ажиллагаагүй болсон, оройн цагаар зорчих хэсэг гэрэлтүүлэггүй байв.

Мөн худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалтгүй нүхэн гарцад иргэд зөвшөөрөлгүйгээр тогтмол үйл ажиллагаа явуулж байсан юм. Тэгвэл тус нүхэн гарцыг төр, хувийн хэвшил хамтран нийт 130 орчим сая төгрөгөөр засварлаж, иргэд, явган зорчигчдын ая тухтай үйлчлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүллээ.

Нийслэлийн өмчийн харьцааны газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер, хөрөнгө оруулсан “Элит” констракшн гурвын гурвалсан гэрээний үндсэн дээр ашиглалт засвар үйлчилгээг нь хамтран хариуцна. Гадна болон дотор талын зар сурталчилгааны орлогоор цэвэрлэгээ үйлчилгээг зохицуулна. Өмнөх шиг худалдаа үйлчилгээний мухлаг, хувь хүмүүсийн наймаа хийх газар байхгүй. Зөвхөн хүн зорчих зориулалттай. Улаанбаатар хотод зам дагуух нүхэн гарц гурав байдаг бөгөөд үлдсэн хоёрыг нь ч мөн засварлах судалгаа хийнэ” хэмээлээ.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …