Монголчууд асар их авьяас чадвартай гэдгийг дэлхий нийт харж байна. Сүүлийн үед Монголын “The Hu” хамтлаг рок сонирхогчдын анхаарлыг гойд татаж дэлхийд нэр нь цуурайтаж байна. Оросын уран бүтээлч Оксана Панченко тэдэнд зориулж хүүхэлдэй урлажээ. Одоогийн байдлаар хоёр хүүхэлдэй хийсэн бөгөөд энэ нь “Чингис хааны үр сад” төслийн үргэлжлэл болж байгааг онцолжээ.
Оксана Панченко төслийнхөө талаар “Энэ бол “The Hu” хамтлагийн дууг сонсоод урам зориг орсон бяцхан хөгжимчид юм. Удахгүй хамтлагийн бусад гишүүдийг хийж дуусгахаар тэд РОК-ын жинхэнэ од болцгооно. Би Москвагийн ойролцоо төрсөн. 1987-1991 онд Улаанбаатарт амьдарч байсан. Тэр үеэс Монголын сайхан оронд хайртай болсон” гэж ярьсан аж.