Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ “Шилдэг концертмэйстр” шагнал хүртжээ

П.И.Чайковскийн нэрэмжит хөгжимчид, дуурийн дуулаачдын олон улсын XVI уралдааны “Шилдэг концертмэйстр”  шагналыг Монголоос анх удаагаа төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ хүртсэн байна.

“Дэлхийн урлагийн олимп” хэмээгддэг энэхүү наадмаас Монгол Улсын хөгжмийн салбарын төлөөлөл анх шалгарч,  төгөлдөр хуурчийн уран чадварыг олон улсад таниуллаа. Энэ жилийн наадмын шилдэг 20-д Монголоос хоёр дуучин, нэг хөгжимчин багтсан юм.

Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ багаасаа эх орондоо төдийгүй олон улсад болсон төгөлдөр хуурчдын уралдаан тэмцээнд амжилттай оролцон тэргүүн болон дэд байрууд эзэлж байсан юм. Эдгээр амжилтаа бататган, тэрбээр П.И.Чайковскийн нэрэмжит наадмаас “Шилдэг концертмэйстр” шагнал хүртлээ.

Харин П.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдааны шилдэг 20-д дуурийн дуучин Э.Анхбаяр, Б.Жавхлантөгс нар багтаад байсан ч, тэргүүн байрын төлөө дуулах эрхийг Э.Анхбаяр нь аваад байгаа билээ.

Санал болгох мэдээ

“Хүрээ хөг” нийслэлчүүдийн сэтгэлийг хөглөлөө

Дөрвөн уулынхаа дунд ажиллаж, амьдарч буй нийслэлчүүдийнхээ ажил үйлс, амьдрал ахуйг шашны ном хуран даатгах, …