Наадмын урлагийн тоглолтыг Д.Сосорбарам зохион байгуулна

images (4)  Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын ёслолын урлагийн тоглолтыг Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам удирдан, зохион байгуулахаар болжээ. Ардын хувьсгалын их баяр наадмыг зохион байгуулах комисс өчигдөр хуралдаж, наадмын нээлт болон хаалтын ёслолыг найруулах эзнийг тодруулсан байна.

Өмнө нь 2010 оны улсын баяр наадмаар “On’n Off” продакшны найруулагч С.Ононбатын хамт Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар ажиллаж байсан туршлагатай тэрбээр хэдийнэ бэлтгэл ажилдаа орсон гэнэ.

Сануулахад, өнгөрсөн жилийн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг Төв аймгийн “Монгол туургатан” театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг, 2011 оны наадмын нээлтийг Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар найруулж байсан билээ.


Эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …