Э.Анхбаяр П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд шагналт байранд оржээ

П.И.Чайковскийн нэрэмжит XVI уралдаан зургаадугаар сарын 17-30-ны хооронд ОХУ-ын нийслэл Москвад болж байна. Сонгодог урлагийн олимп гэгддэг тус уралдааны дуулаачийн төрлийн гуравдугаар шатанд манай дуучин  Э.Анхбаяр шалгараад байсан билээ.

 Өчигдөр дуулаачийн төрлийн шагналтнууд албан ёсоор тодорлоо. Э.Анхбаяр дөрөвдүгээр байрт шалгарч, дипломоор шагнагдсан байна. Шагнал гардуулах ёслол өнөөдөр 13.00 цагт Москвагийн Пашковын ордонд явагдана. Гран При шагналын эзэн энэ сарын 29-нд тодрох юм.
Дуулаачийн төрөл эмэгтэй
1-р байр, алтан медаль – Мария Баракова (ОХУ)
2-р байр, мөнгөн медаль – Айгуль Хисматуллина (ОХУ)
3-р байр, хүрэл медаль – Мария Мотолыгина (ОХУ)
4-р байр, диплом – Ангелина Ахмедова (Узбекистан), Оксана Майорова (ОХУ)
Эрэгтэй
1-р байр, алтан медаль – Александрос Ставракакис (Грек)
2-р байр, мөнгөн медаль – Гихун Ким (БНСУ)
3-р байр, хүрэл медаль – Мигран Агаджанян (ОХУ)
4-р байр, диплом – Э.Анхбаяр (Монгол)

Дмитрий Хворостовскийн нэрэмжит тусгай шагнал – Владислав Куприянов (ОХУ)


Санал болгох мэдээ

“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр (2026.06.26) Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд …