Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 1101.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 179.7 (19.5%) тэрбум төгрөг, зарлага 972.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 114.7 (13.4%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.
Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 179.7 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 139.7 (20.9%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 19.6 (17.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 114.7 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 93.4 (14.2%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 8.8 (7.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
Энэ оны тавдугаар сард Нийгмийн даатгалын сангийн орлого 243.6 тэрбум, зарлага 200.7 тэрбум болж, өмнөх сараас орлого 25.9 (11.9%) тэрбум төгрөгөөр, зарлага 3.7 (1.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.