Дуучин Б.Аззаяа “Lady Gaga”-ийн продюсертой хамтран ажиллана

Хүүхдийн дуугаар олонд танигдаж, хамгийн сүүлд “Сүүн далай ээж” дууг шинэчлэн дуулсан залуу дуучин Б.Аззаяаг бид сайн мэднэ. Тэрбээр зургадугаар сарын 30-ны өдөр болж өндөрлөсөн олон улсын тэмцээнд амжилттай оролцсон байна.

Б.Аззаяа энэ талаар өөрийн цахим хуудастаа “2019.6.30. Энэ өдөр амьдралд маань маш сайхан үйл явдал болсон сайхан өдөр болж өнгөрлөө. Анх удаа өөрийнхөө авьяас чадварыг сорьж оролцсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож, хоёр мянган хүүхэд залуусаас шилдэг 14-т үлдэж, дэлхийн хэмжээний шилдэг “ Lady Gaga -гийн продюсер “Adam H”, түүний баг хамт олонтой хамтран ажиллах гурван дуучны нэгээр сонгогдож чадсандаа маш их баяртай байна” хэмээн нийтэлжээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан …