Улсын заан Б.Пүрэвсайхан наадамд зодоглохгүй

Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг улсын наадамд зодогдуулахгүй хэмээн бөхчүүдийн дунд  нэлээд хэл ам  болж байгаа. Тэдгээр бөхчүүдийн дотор Улсын заан Б.Пүрэвсайхан байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт болсон наадмын өмнөх сорилго барилдаанд сэргээш хэрэглэсэн улсын цолтой бөхчүүд барилдсан бөгөөд заримыг нь барилдуулаагүй юм.

Энэ бөхчүүдийн барилдах эрхийг өнгөрсөн жил МҮБХ-ноос сэргээсэн. Барилдах эрхээ сэргээлгэсэн бөхчүүд төрийн их баяр наадамд барилдах эсэх нь тодорхойгүй байгаа.  Харин Улсын заан Б.Пүрэвсайхан барилдахгүй гэдгээ хэлжээ. Тэрбээр “Би наадамд барилдахгүй. Тиймээс та нар хоорондоо маргахаа болино уу. Одоо болно” гэжээ.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …