Манай тамирчид амжилтаараа гуравдугаарт бичигдэж байна

БямбажавОХУ-ын Санкт-Петербург хотноо  үргэлжилж буй тулааны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон орны хүчтэй тамирчид хүч үзсээр байна. Энэ сарын 18 эхэлсэн тулааны тэмцээнд Манай баг тамирчид тун амжилттай өрсөлдөж байгаа  бөгөөд одоогийн байдлаар нэг алт, мөнгө авсан амжилттайгаар жагсаалтын гуравт бичигдэж байна.

Манайхаас сонирхогчдын сумо бөхийн дэлхийн хошой аварга У.Бямбажав 115 кг жинд  түрүүлж алт авсан юм. Түүний араас  О.Өсөхбаяр 85 кг жинд мөнгөн медалийн эзэн болж улсынхаа нэрийг гаргасан. Харин ОХУ-ын баг тамирчид нутгийнхаа дэвжээнд  дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар хошуучилж байна. Тэмцээн энэ сарын 26-ыг хүртэл үргэлжилнэ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …