Бодлого зохицуулалтын газрын даргад П.Алтан-Од, Д.Цогт-Очир, Ч.Батжаргал нарыг нэр дэвшүүлжээ

gЗасгийн газрын Хэрэг эрхлэх газраас Бодлого зохицуулалтын газрын даргад,  Соёл, спорт аялал, жуулчлалын яамнаас Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргад томилох албан тушаалтанд дүгнэлт гаргуулах саналаа Төрийн албаны зөвлөлд ирүүлснийг судлан үзээд,  Д.Цогт-очирыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Бодлого зохицуулалтын газрын даргаар, П.Алтан-Одыг  Соёл, спорт аялал, жуулчлалын яамнаас Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүллээ.

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас ирүүлсэн захиалгын дагуу Говьсүмбэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн даргын  албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлан, сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцээд Ч.Батжаргалыг Говьсүмбэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн даргаар томилуулахаар дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлэхээр санал болголоо.

эх сурвалж: аравт.мн

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …