Д.Ухнаа: Урлагт арын хаалга байдаггүй нь хамгийн сайхан

Монголын сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Хэвлэл мэдээллийн салбарын Урлагийн их наадам” энэ сарын 26-30-ны өдрүүдэд болох гэж байгаа билээ. Уг наадмын ерөнхий зөвлөхөөр Монголын концертийн төвийн ерөнхий захирал, МУСГЗ, ОХБУ-ын УГЗ, СУИСийн Хүндэт профессор Д.Ухнаа гуай ажиллах юм. Түүнтэй тус наадмын талаар ярилцлаа.

-Та урлагийн их наадмын зөвлөхөөр ажиллах болжээ. Энэ талаар?

Монгол улсад үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсний 100 жилийн ой болж байна. Энэ ойг тохиолдуулан олон арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллага зохион байгуулж байгаа юм. 2013 оны аравдугаар сарын 24, 26-ний өдөр Улаанбаатар хотноо хэвлэл мэдээллийн салбарын урлагийн их наадам зохион байгуулагдана. Энэ бол том ажил, их санаачлагатай ажил. Хамгийн гол нь энэ урлагийн наадам төрөл төрлөөрөө энэ тэнд их зохион байгууллагддаг. Харин анх удаа хэвлэл мэдээллийн салбарт зохион байгуулагдаж байгаад их баяртай, сонин сайхан үйл явдал болох болов уу их авсяаслаг хүн тодрох байх гэж би бодож байгаа. Бид энэ наадмыг олон салбарт  хийж байсан. Тухайлбал, Эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбар зэрэг төрөл бүрийн салбарт зохион явуулсан юм. Хүсэн хүлээж байсан энэ салбарт урлагийн их наадам хийх гэж байгаад баяртай байна.

Манай хэвлэл мэдээллийн салбарынхан их өндөр боловсролтой, юм үзсэн нүд тайлсан, их зүйл уншсан ийм бололвсролтой хүмүүсийн дунд зохион байгуулагдаж буйгаараа нэг онцлогтой. Уучлаарай, ард түмнийг боловсролгүй гэж байгаа юм биш. Хамгийн гол онцлог нь энэ салбарынхан байнга олон талын мэдлэгтэй, тал талын авьяастай байдгийн тухайд урлагийн үзлэг яаж явагддаг, юу хийхээ ч энэ хүмүүс сайн мэдэж байгаа. Энэ 25-нд техникийн зөвлөгөөн болно. Техникийн зөвлөгөөн дээр бид учир зүйгээ ярих юм. Тухайн үед  яаж явагдах ямар оноогоор шүүх энэ тэр зүйлээ хэлнэ.

-Та олон тэмцээн уралдаанд ерөнхий зөвлөх, шүүгчээр ажиллаж байсан туршлагатай хүн. Тийм болохоор энэ урлагийн их наадамд оролцох оролцогч нартаа таны зүгээс захиж хэлэх үг?

-Байгууллагуудад хандаж хэлэхэд авьяастай улсууд чинь цаана нь үлддэг шүү. Энэ тэнд явагдсан урлагийн наадмыг би 186 удаа зохион байгуулсан. Энүүхэндээ гэж хэлэхэд бөөн дуртай хүмүүс нь давхиад орчихдог. Харин авьяастай хүн нь ажил хийлгэхгүй гээд ард нь үлдчихдэг юм. Тийм болохоор хүмүүсээ сайн хамруулаарай. Ер нь бол урлагийн үзлэгийг явуулахад эхлээд байгууллага дотроо явуулж шалгаруулаад дараа нь шалгарсан хүмүүсээ энэ наадамдаа оруулдаг. Жишээлбэл, эрүүл мэндийн салбарын урлагийн их наадам боллоо гэхэд эхлээд нэгдүгээр эмнэлэг дотроо шалгаруулаад тэр шалгарсан хүмүүсээ салбарынхаа наадамд оролцуулдаг юм. Үүн шиг байгууллага дотроо 20,30 хүнтэй байгууллага ч бий мөн хоёр хүнтэй ч газар байдаг байх. Гэхдээ урлаг гэдэг маань их онцлог мэргэжил учраас 30 хүнтэй нь тэнцэж дуулах нэг сайн дуучин байгааг алийг тэр гэх үү. Иймээс энэ салбарын үйл ажиллагааг ард түмэн хүлээж, их сонирхож байгаа сонирхолтой арга хэмжээ байх мөн их сайн зохион байгуулагдаасай гэж хүлээж байна. Ерөнхий зохион байгууллагчаар нь Монголын сэтгүүлчдийн эвлэл, урлаг мэдээ мэдээллийн нэгдсэн сайт Урлаг.мн сайт ажиллаж байгаа юм. Урлагийн наадам зохион байгууллахад маш их ажлууд бий. Зүгээр нэг гараад дуулчих асуудал биш. Зохион байгуулалтаас шалтгаалан оролцогч нарын үр дүн гарна. Зохион байгуулалт муу явагдвал их олон хүний ажил хохирдог тал бий. Тухайн уралдаанд орлцож байгаа багынхан нийтээрээ нэг хувцас хийлгэж өмсөх мөн хөгжимчин, хөөмийчин, багш хөлсөлдөг юм. Тийм болохоор хий дэмий ажил болох вий гэдгээс болгоомжлоорой. Би энд зөвлөхөөр ажиллахаар болсон байна. Үүнээс татгалзах зүйл алга энэ тэнд ийм уралдаан тэмцээнд их ажилласан хүн. Тиймээс зөвлөхөөр ажиллахад  болохгүй зүйл алга их тааламжтай байна энэ сайхан залуучуудтай хамтран ажиллая. Ер нь баримжааг нь олоод хэлээд өгчих байх. Хамгийн гол нь оролцож байгаа хүмүүс авьяасаа сайн гаргаарай. Дуу, бүжгээ зөв сонгоорой мөн хөгжмөө хөгтэй тоглоорой, сургуулилт сайн хийгээрэй. Их сургуулилт хийж байж орохгүй бол өнөөдөр дуугаа сонгочихоод маргааш дуулж болохгүй шүү. Зарим уралдаан тэмцээнд тийм зүйл их ажиглагддаг юм.  Хоёрдугаарт оролцогч нар маш их хариуцлагатай. Та байгууллагыг төлөөлж дуулна шүү гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Нэг том сонин, телевизийн нэрийн өмнөөс дуулна тэнд байгаа бүх улсууд бичиж авна. Сайн байвал нэг бичнэ, муу байвал нэг бичигдэнэ. Муу байвал бичигдэнэ гэдэг маань хүндэтгэл үзүүлээгүй гэсэн үг. Урлагийн их наадамдаа хүндэтгэл үзүүлэхгүй дууныхаа  үгийг цээжлээгүй орж байгаа асуудал гардаг энэ нь яаж байна яагаад хүндлэхгүй байна. Энэ их цаг гаргасан хөрөнгө зарцуулагдсан арга хэмжээнд яагаад хүндэтгэл үзүүлээгүй вэ гэдэг талаасаа бичигдэх юм. Харин авьяастай хүмүүсийг дараа нь энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа газрууд хаяж болохгүй. Эд нарыг цааш нь хөгжүүлээрэй, дэмжээрэй гэж хэлмээр байна. Гайгүй сайн дуулсан сэтгүүлч охин дуулаг л дээ. Багш авч өгөөд дэмжиж нэг хөөрхөн клиптэй болох юм бол насан туршдаа баярлана. Энэ наадмын үр дүнд энэ дээр л гарах юм. Гэхдээ шагнал урамшуулал нь их, багадаа биш. Ер нь энэ салбарын 2013 оны хамгийн шилдэг бүжигчин, дуучин, язгуур урлагийнхан мөн шилдэг хамтлаг шалгарна. Түүнчлэн багын мэндчилгээ бий энэ нь их чухал зүйл харуулдаг. Багууд өөрсдийнхөө байгууллагын онцлогийг харуулж, мэндчилгээг дэвшүүлэх ёстой.

-Багийн мэндчилгээг хэдэн минутад багтааж үзүүлэх вэ?

-Таван минутын хугацаа өгөгдсөн байгаа байх. Таван минут гэдэг нэг талдаа их хэцүү гэхдээ болдог юм. Заавал гурван бадаг дуулах албагүй. Тэгэхийн бол дөрвөн минут нь яваад өнгө  ш дээ. Тэгвэл нэг юм уу хоёр бадаг дуулаад дунд нь шүлгээ эсхүл хөөмийгөө оруулаад үгээ хэлээд ингээд зангадвал зүгээр. За тэгээд урлагийн юм их сайхан хийчихээд зохион байгуулалт муу байвал их онцгүй харагддаг юм. Энэ багын мэндчилгээнд их хөрөнгө гаргаад  бүгдээрээ хувцас авдаг тэгсэн мөртлөө гүйцэтгэлээ муу хийвэл болохгүй шүү. Тэр арван хүн дотроосоо арвуулаа жигд оролцох хэрэгтэй. Тухайлбал, Дорж намайг бодвол илүү сайн дуулдаг энэ дуулаг, Би ч бүжиглэж чадах биш дээ энэ бүжиглэг гэсэн байдлаар оролцох юм бол аяндаа тэр нь ялгараад оноо хасагдана. Бүгдээрээ жигд оролцож байж сайн оноо авна гэдгийг анхаараарай. Шүүгчид сохор биш шүү тэрийг олж хардаг юм. Багийн мэндчилгээ гэдэг чинь багаараа байж л гарна. Авьяастай хоёр нь урд нь дуулаад, ард нь нэг хэсэг нь хөдлөөд өнгөрдөг. Байгууллагаа төлөөлж оролцохгүй бол чамтай асуудал ярина гэдэг тийм зүйл битгий гараарай гэж хэлье. Тэгээд оролцож байгаа хүмүүсийг зохион байгуулж байгаа нэг хүнтэй байгаарай. Нэг телевизээс 20 хүн орлоо гэхэд тэдгээр хүмүүс нь эзэнгүй хэн нь хүнээ оруулах гээд байгаа нь мэдэгдэхгүй байдал гардаг. Тийм болохоор хэн тэр байгууллагыг хариуцаж байгаа нь оролцож байгаа хүмүүсээ хариуцаад тэмцээнд нь дэс дараатай оролцуулах хэрэгтэй.

-Шалгаруулалт ямар шат дараалалтай явагдах юм. Оролцож байгаа баг эхлээд бүх зүйлээ үзүүлэх үү эсхүл төрөл төрлөөрөө явагдах уу?

-Төрөл төрлөөрөө болно. Эхлээд дуу нь дараа нь  бүжиг нь тэгээд багын мэндчилгээ гэх мэтчлэн. Гэхдээ одоохондоо үүнийхээ дарааллыг батлаагүй байна. Хэрвээ дуу нь эхлээд шалгаруулах юм бол бүх оролцож байгаа газрын дуучид дуулна тэгээд үүнийг дууссаны дараа бүжгийн номер явах жишээтэй. Ингэвэл авьяастай нь харагддаг болохоос биш за нэг сонины байгууллага үзүүлэх бүх номероо явуулчих юм бол сүүлдээ дүгнэгдэж чаддаггүй. Өчигдөр дуулсан дуу чинь мартагддаг байхгүй юу. Ийм учраас 50 дуучин зэрэгцээд дуулахад шилдэг нь дороо л тодордог.

-Уралдааны дүнг ямар байдлаар гарах уу. Хэд хүртэл оноогоор дүгнэгдэх вэ?

-Хардаж сэрдэх асуудал байхгүй ширээн дээр дүн гарна. Нарийн бичгийн дарга хамгийн захад сууж байна наанаас нь дүнгээ гаргана. Тэгээд нарийн бичиг дүнгээ авч гараад л 2-3 секундын дотор ялагч тодрох юм. Шүүгч нар орж энэ тэр ээ гэж ярих зүйл байхгүй энэ бол хамгийн шударга гэж ойлгож байгаа. Онооны хувьд 1-5 хүртэл дунд, 6-10 хүртэл сайн 11-14 хүртэл онц сурагчийн дүнгээр хэлж байна ш дээ. Бас нэг хатуу журмыг олон тэмцээн шүүж байхдаа сүүлд гаргасан юм. Тухайлбал, ямар нэг байгууллагын удирдлагууд эсхүл урлагийн мэдрэмжтэй хэн ч бай нэг нь орж ирээд манай Дулмаа жигтэйхэн сайн дуулсан нөгөө айлын Дорж муу дуулж байхад та нар яагаад ингэчих үү, яаж байгаа юм гэж орж ирдэг. Оролцогч маань би ийм байхад намайг яагаад ингэсэн гэсэн барьцсан асуудал гаргах юм бол оролцож буй хүний эзлэх байрыг ухраах буюу тэмцээнээс гаргах эрхийг шүүгчид эдэлнэ. Ийм учраас энэ шүүгчийн үг хамаагүй гэж үзвэл хүнээ оролцуулахгүй байж болох юм. Энэ наадмын шүүгчид бол төрөл төрөлдөө өндөр мэргэжлийн хүмүүс байгаа. Ямар ч байсан сайн дурын ардын авьяастныг шүүгээд ялгаад тавьчихаар улсууд шүүгчдийн бүрэлдэхүүнд оролцоно. Урлаг бол арын хаалга байдаггүй нь хамгийн сайхан нь. Сайхан дуулж байгаа нэг хүү бол ямар ч мэргэжилтэй байсан хамаагүй гардаг юм. Баян чинээлэг айлын хүүхэд байлаа ч муу дуулвал яагаад ч нэмэргүй. Хамгийн гол нь урлагийн ажил хүний нүдэн дээр байдаг. Ийм учраас булхай энэ тэр орно гэж бодож айх хэрэггүй гэдгийг онцолж хэлье. Мөн нэг тэнэг яриа байдын хэн түрүүлэхийг нь шийдсэн, дүн нь гарчихдаг байдаг юм байна лээ хоорондоо яриад тохирчихсон байдаг гэсэн яриа гардаг. Тийм зүйл энэ тэмцээнд байхгүй ер нь миний хариуцсан тэмцээнд энэ асууадал хэзээ ч гарч байгаагүй. Би олон улсын шүүгчээр дэлхийн найман том конкурст шүүгчээр очсон. Янз янзын юм харагдаж л байдаг. Сүүлийн үед манайд энэ ширээн дээр дүн гаргах систем явагдаж байгаа. Universy best songs, Орших уу Эс орших уу зэрэг үлгэр жишээ тэмцээнүүд байна. Энэ бол тэр хүний болж байгаа болон муу, сайн байгааг шууд хэлдэг. Тийм болохоор дүнд бол маргах зүйл байхгүй. Мөн байгууллагын дарга нарт захиж хэлэхэд ар өврөөс нь битгий гүйгээрэй. Харин саад болов. Би бол ерөнхий зохицуулагч, ерөнхий зөвлөхөөр ажиллаж байгаа учраас тэнд явагдах хоёр талын процессыг зангидаж өгнө. Оролцож байгаа хүмүүс дээр очиж юм аа сайн хийгээрэй гэж зөвлөгөө өгнө, шүүгч та нар ингэж ажиллаж байна шүү ингэхгүй шүү энэ чинь ийм байна гэж саналаа хэлэх эрхтэй. Мөн ажиглагч нарын бүрэлдэхүүнд ивээн тэтгэгч байгууллагаас болон телевизийн удирдлагууд оролцох юм. Тэд нар ерөнхийдөө ажиглалтаа л хийнэ. Ажиглагч нар шүүгч нарт саналаа хэлж болно бид нар бол тэндээс авахыгаа авч гээхийн гээнэ.

-Шүүгчийн бүрэлдэхүүнийг зарлах уу?

-Зарлахгүй. Шүүгчдийн бүрэлдэхүүнийг зарлах л юм бол хонх дуугарна. Шүүгчдийн бүрэлдэхүүн тэмцээн болох өглөө нь орж ирдэг. Шүүгчийн бүрэлдэхүүн хэн байхуу гэж их асуудаг тэрийг мэдэж яах гэж байгаа юм хэн ч байсан яадаг юм. Бид ард түмний төлөөллиг шүүгчийн бүрэлдэхүүнд оролцуулна. Ард түмний төлөөлөл гэдэг маань зохион байгуулагч талаас нэг хүн орно. Үзэгчийн нүдээр ямар байна гэдгийг үнэлж, дүгнэх юм. Таван хүний бүрэлдэхүүнтэй байна цаад талын дөрвөн хүн бол мэргэжлийн хүн шүүгчээр ажиллана. Миний хувьд тун хангалтгүй ажиллаж байгаа шүүгч, өөр зүйл байвал оруулахгүй зөвлөх ийм эрх мэдэлтэй. Одооны сонгогдож буй шүүгч нар нэрсүүд дээр явагдаж байгаа их боломжийн хүмүүс тавигдаж байгаа юм байна лээ. Ер нь тэгээд шүүгчээ дээш нь доош нь хийх асуудал бол их л буруу. Хэр ээ мэдэж оролцоорой гэж би их олон тэмцээн дээр хэлдэг, хэр ээ мэдэж оролцоорой. Цаг битгий бараарай. Өөрөө солгой хоолойтой тэгсэн мөртлөө дуулах сонирхолтой, дуртай байж болохгүй. Авьяастай байж энэ тэмцээнд орооорой.

-Техникийн зөвлөгөөний хурал нь хэзээ болох вэ?

-Техникийн зөвлөгөөнийг энэ сарын 25-ны өглөө хийнэ. Энэ зөвлөгөөнд дээр байгууллага болгоноос энэ урлагийн их наадамд оролцох ажлыг хариуцсан хариуцлагатай хүнээ нэг хүн оролцох бол нэгийгээ хоёр хүн орж байгаа бол тэр хоёрыгоо дагуулж ирэх хэрэгтэй. Тэгээд энэ техинкийн зөвлөгөөнийг эхнээс нь дуустал тэнд байх хэрэгтэй. Дараа нь бид мэдээгүй гэвэл хохь нь болно. Энэ бол маш чухал ямар дуу дуулах уу, оранжировик нь ямар байх уу гээд янз бүрийн зүйлээ асуух боломжтой. Бид нар техникийн зөвлөгөөн дээрээ дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Харин тэр бүгдийг байгууллагаас ирсэн төлөөлөл нэг үг гээхгүй бусдадаа сайн хэлэх шаардлагатай. Бидний хэлсэн 20 үгнээс арван үгийн хэлсэн байвал тэр хүн дараа нь хариуцлага хүлээнэ. Мөн оролцогч нар өөрсдөө ирвэл их хэрэгтэй байдаг.

Х.Даваа

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …