Дархан аварга Г.Өсөхбаярын хүү, Монголын сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Ө.Пэрэнлэйжамц анх удаа Төрийн их баяр наадамд барилдах гэж байна. Тэрбээр нэгийн даваанд улсын гарьд И.Доржсамбуутай оноолт таарчээ. Багаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж, энэ төрлөөрөө олонд танигдсан Ө.Пэрэнлэйжамц энэ зун Сагсан бөмбөгийн өсвөрийн 3×3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон билээ.
ӨСӨХБАЯРЫН ПЭРЭНЛЭЙЖАМЦ
- 2002.02.16-нд төрсөн.
- 198 см өндөр, 96 кг жинтэй.
- Өсвөрийн УАШТ-ний 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай.
- Өсвөрийн УАШТ-ний “Шилдэг тоглогч”.
- ICG Олон Улсын хүүхдийн наадмын мөнгө, хүрэл медальт.
- 3х3 өсвөрийн УАШТ-ний аварга
- Оюутны Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт
- MNBA Үндэсний лигийн аварга