“Цэцэг төв”-ийн уулзварын замыг энэ сарын 16-наас хаана

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, “Цэцэг төв”-ийн уулзварын авто замын хөдөлгөөнийг 2019 оны долоодугаар сарын 16-18-ны өдрийн хооронд хаахаар болжээ.

Энэ хугацаанд Хууль зүйн яамны захиалгаар “Хурд Групп” ХХК дулааны  шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх юм байна. Иймд хөдөлгөөний эрчим ихтэй уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …