Атлантын далайн баруун хэсэг, АНУ-ын зvvн ємнєд эрэгт хэлбэр дvрсээрээ барагцаагаар гурвалжинг санагдуулах район байдаг.
Тvvний талууд нь Бермудын арлуудын хойхно хэсгээс Флоридын урд тал руу сунасан, дараа нь Багамын арлуудаар дайран Пуэрто-Рикод хурээд, дахин хойшоо эргэн ойролцоогоор баруун өргөрөгийн 40 градус орчмоор Бермудэд буцаж ирдэг. Энэ газар бол дэлхий дээрх хамгийн гайхалтай бөгөөд нууцлагдмал vл мэдэх газруудын нэг юм.
Энэхүү чөтгөрийн гурвалжин гэж нэрлэгддэг Бермудын гурвалжингийн хэсэгт ор сураггүй болж алга болсон усан онгоц хүмүүсийн тоог 1945 оноос хойш гаргахад 100 гаруй нисэх онгоц, усан онгоц болон мянга гаруй хүн байгаа юм.
1909 онд тэр vедээ хамгийн алдартай бөгөөд жинхэнэ далайчин гэгдэж байсан ахмад Жоуш Слок энэ л гурвалжинд орж алга болсон. Тэрээр 1909 оны 11-рсарын 14-нд Мартас-Виньярд арлаас өмнөд Америк руу чиглэн яваад тэр өдрөөс хойш ямар нэг сураг ажиг гараагүй юм.
Чөтгөрийн гурвалжинд орж алга болсон хүмүүсийн талаар олон янзын таамаг байдаг бөгөөд зарим нь бермудын гурвалжингийн бүс нутагт далайн аймшигт амьтны байдаг, өөр хэмжээст орон зайд оруулдаг хаалга оршдог, орон зай цаг хугацааны гажилт гажуудал нь усан онгоцыг төөрvvлдэг, онгоцыг унагадаг нь газрын татах хүч болон цахилгаан соронзон орны долгион, эртний иргэншлийн амьд vлдсэн хvмvvс, эсвэл харь гаригийнхан газар доорх асар том байгууламжинд оршдог байж магад гэх мэтчилэн олон таамаг дэвшүүлдэг.
Жил бvр эл гурвалжингийн дээгvvр олон тооны онгоц, төдий тооны усан онгоц тvvнийг дайран гардаг ч тэд амьд мэнд бvрэн бүтэн байгаа. Зарим хүмүүс бермудын гурвалжинг зүгээр нэг үлгэр домгоос үүдэлтэй хий хоосон уу яриа гэдэг. Үнэхээр цуу яриа юм бол яагаад тэнд тодорхой цаг хугацааны давтамжтай усан онгоц сүйрдэг нь сонин. Мөн ор сураггvй болсон онгоц дахин гарч ирэв гэдэг нь сонин байгаа юм. 1940 оноос 1955 онуудад усан онгоц гэнэт гарч ирсэн тавь орчим тохиолдол байдаг. Жишээ нь: Францын Розана усан онгоц / 1840 он/ Багамын арлуудын ойролцоо, Кэролл А. Диринг далбаат онгоц Далбаагаа босгочихсон хоолоо идэхэд бэлэн болгочихсон, хоёр амьд мууртай /1921/, Рубикон усан онгоц нэг нохойтой /гарч ирсэн.
Сүүлд алга болсон Тюдор- 4 загварын “Star tiger” онгоцны дарга ахмад Макмиллан 1-р сарын 30-ны өглөө эрт Бермуд дахь диспетчерийг дуудаад өөрийн байрлалаа мэдээлжээ. Онгоцон дээрх байдал хэвийн яг хуваарийн дагуу явж байгаа тухайгаа хэлжээ гэвч усан онгоц алга болсон юм. Үүний дараа эрэл хайгуул эхэлж 10 усан онгоц 30 орчим нисэх онгоц явсан маршрутын дагуух районыг самнаж байсан ч юу ч олж чадаагvй юм.
Усны гадаргуу дээр тосны толбо судал, хугархай тасархай хэсэг цогцос аль нь ч байгаагүй бөгөөд эцэст нь комиссын дvгнэлтэнд vvнээс хэцvv даалгавар хэрэг мөрдөлтөнд хэзээ ч тулгарч байгаагvй гэж бичсэн байжээ. “Энэ бол vнэхээрийн тайлагдаагvй оньсого нууц юм”
Энэ районд гэрэл гарч байхыг олж харан ажиглалт бичсэн анхны цуутай гэрчvvдийн нэг нь Колумб байв. 1492оны 10-р сарын 11-нд нар мандахаас хоёр цагийн ємнє Санта-Марий онгоцны бvхээг дотроос Саргассовын тэнгисийн баруун хэсэг дэх Багамын арлын усны гадаргуу дээр цагаан гэрэл гарч байхыг харсан. Яг ийм гэрлэн зурвасыг таван зуун жилийн дараа америкийн сансрын нисэгчид ажиглажээ. Энэ хачин зvйлийг янз бvрийн шалтгаанаар тайлбарладаг. Дээшээ хөврөн гарахдаа гэзэг шиг хөвөрсөн загас, бусад амьд биетvvд торфын гурилыг цацруулдаг. Ямар ч байсан гэсэн эдгээр тайлбарууд одоо болтол нотлогдоогvй бөгөөд энэ гайхамшигтай гэрэл тэнгисийн гадаргуу дээр гарсаар байгаа ба тэнгэрээс харахад ялангуяа их гоё харагддаг. Колумбын гурвалжин дотор ажигласан бас нэг зvйл одоо болтол маргаан тарьсаар байгаа төдийгvй гайхшруулсаар байгаа билээ.
Эрдэмтдийг хамгийн ихээр гайхашруулдаг зүйл нь Бермудын гурвалжинд алга болсон ихэнх тохиолдлуудад нэг ч амьд хvн, нэг ч цогцос олдоогvй болно.
О.Рана