Энэ жилийн наадмаар шинээр таван Улсын начин төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж начин цолны болзол хангасан, зургаа давж харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.

Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын начин, харцага цолны үнэмлэхийг нь гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР МОНГОЛ УЛСЫН НАЧИН ЦОЛТОЙ БОЛСОН БӨХЧҮҮД:
  1. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Баянзулын Цэдэнсодном,
  2. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван хан” дэвжээний бөх Баярсайханы Орхонбаяр,
  3. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Таван хан” дэвжээни бөх Насанцогтын Баярбаатар,
  4. Увс аймгийн Тэс сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увс Нуур” дэвжээний бөх Жамсрангийн Ням-Эрдэнэ
  5. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Алтангэрэлийн Давааням
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА ЦОЛТОЙ БОЛСОН БӨХ:
  1. Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх Доржийн Анар


Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …