Энэ жилийн наадмын ШИНЭ ЦОЛТНУУД

 

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн улсын баяр наадамд шинэ аварга, шинэ харцага, шинэ начин цолтнууд тодорсон.

ШИНЭЭР ЦОЛ ХҮРТСЭН БӨХЧҮҮД

Улсын аварга  Энхтөгсийн  Оюунболд

  

  • 1993 оны гуравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн.
  • 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн.
  • 2013 оны Улсын наадамд зургаа давж, Улсын харцага цол хүртсэн.
  • 2012 оны Хэнтий аймгийн наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн.
  • 2013 оны Улсын наадамд 6 давж, Улсын харцага цол хүртсэн.
  • 2015 оны Улсын наадамд 9 давж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн.
  • 2016 оны Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
  • 2018 оны Уулсын наадамд 5 даван шөвгөрч. “Өсөх идэр” чимэг хүртсэн.
  • 2019 оны Улсын баяр наадамд түрүүлж, Аварга цол хүртлээ.

УЛСЫН НАЧИН

  1.  Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, аймгийн арслан Д.Цэдэнсодном
  2. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, аймгийн арслан Б.Орхонбаяр
  3. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Б.Баярбаатар
  4. Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ,
  5. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн арслан А.Давааням

УЛСЫН ХАРЦАГА

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын начин Д.Анар. Д.Анарын хувьд 2016 онд тухайн үед аймгийн хурц арслан цолтой байсан Ш.Мөнгөнбаатарыг (Улсын харцага) давж, улсын начин цол хүртэн, харцага цолны төлөө аймгийн арслан Б.Бат-Өлзийд (Улсын харцага) өвдөг шороодож байсан юм. Ийнхүү тэрбээр гурван жилийн дараа Б.Бат-Өлзийтэй дахин зургаагийн даваанд таарч, харцагыг давж, ХАРЦАГА цол хүртлээ.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …