ШӨХТГ: Жолооны үнэмлэхийг үнэхээр мөнгөөр гаргаж өгдөг эсэхийг шалгана

drivers-ed Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Нийслэлийн хэмжээнд  жолооны сургалт явуулдаг  курсуудэд шалгалт явуулахаар болжээ. Учир нь сүүлийн үед “жолооны курсын багш нь хүртэл гарцаар гарч явсан хүмүүсийг дайрсан, мөн  чанаргүй сургалт явуулж, мөнгө өгсөн хүмүүст үнэмлэх гаргадаг” гэсэн хардлага олон нийтийн дунд байгаа бөгөөд гомдол саналын дагуу шалгалт хийхээр болсон байна.

Сүүлийн  жилүүдэд  авто машины ослоор нас барсан хүний тоо 3 дахин өссөн бөгөөд  үүний ихэнх нь жолоочийн буруугаас  болсон байгаа юм. Манай улсад согтуугаар жолоо барих явдал их байдаг бөгөөд хяналтаа алдсан жолооч нар замын ойр хавьд явсан гэмгүй иргэдийг хохироосон эмгэнэлтэй явдал их байдаг. Тиймээс ТӨХТГ  Замын цагдаагийн газартай хамтран жолооч бэлтгэн гаргадаг курсуудын үйл ажиллагааг шалгахаар болсон байна.

О.Рана

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн иргэдийн талаарх мэдээлэл

Улсын хэмжээнд сүүлийн 9 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 2100 гэмт хэрэгт …