Монгол охины биеийг үнэлүүлэх гэж хагархай шилэн дээр нүцгэн биеэр нь мөлхүүлж, зоддог байжээ

Энэ удаагийн зочноор ХХЕГ-ын ХТГ-ын дарга, хурандаа Н.Адъяа оролцож байна. Дашрамд дуулгахад бид “Онцлох сэдэв” ярилцлагын нэвтрүүлгийг эн дугаараас эхлэн www.mnb.mn сайтаар дамжуулан унших хэлбэрт оруулан,  сонсогч уншигч танд хүргэж байхаар боллоо.

Монгол охиныг бүтэн долоо хоног харанхуй  өрөөнд хорьж, орой бүр зодож, дарамтлан, бэлтэй Хятад иргэдэд  хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан. Эсэргүүцэл үзүүлэхэд нь шар айрагны шил хагалан, хэлтэрхийн дээр нүцгэн биеэрээ нь мөлхүүлж, зодсон байсан. Түүнийг төрсөн эгч нь ийм амьдрал руу түлхэж, харийн хүнд зарсан гэдгийг сонсоод үнэхээр эмзэглэсэн.

-Хурд агентлаг: Хүн худалдаалах гэмт хэрэг, үүнээс үүдэлтэй бэлгийн болоод хөдөлмөрийн мөлжлөгийн талаарх иргэдийн ойлголт төдийлөн сайн биш байх шиг байна. Тиймээс энэ  улс дамнасан  гэмт хэргийн  талаарх ерөнхий мэдээллийг эхлээд  өгөхгүй юу? 
Н.Адъяа:1990-ээд он зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хүн бүр гадаад улс орон руу зорчих болсон. Энэ үеэс улбаалаад сүүлийн 10 гаруй жилийн дотор хүн наймаалах, хүн худалдаалах гэмт хэргийн талаар хүчтэй яригдаж эхэлсэн юм. Өнөөдөр гадаадад манай улсын иргэдийг бага цалингаар хүнд хөдөлмөр эрхлүүлэх, ялангуяа эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэх, зарцлах, хүүхдийн хөдөлмөрийг мөлжих зэрэг байдлаар илэрч байна.
Хил хамгаалах ерөнхий газар Монгол улсын хэмжээнд бүх шалган нэвтрүүлэх боомтыг хариуцдаг. Энэ боомтуудаар Монгол улс руу орж, гарч байгаа бүх зорчигч, тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг. Энэ чиглэлүүдэд хүн худалдаалах, наймаалах асуудал гарч байгаа эсэхэд бид онцгой анхаарч байна. Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан энэ төрлийн  гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөлийн ажил өнөөдөр жигдрээд явж байна. Хүн худалдаалах гэмт хэрэг улсын хил орчмын боомтуудын эсрэг талд байгаа хот суурин газруудад нилээнд идэвхжиж байгаа гэх мэдээлэл ч бас байна.

Голдуу БНХАУ-тай хиллэдэг хэсгүүдээр хүний наймааны асуудал яригддаг болсон. Судалгаа хийгээд үзэхэд Дорнод аймгийн Хавирга, Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговь аймгийн Шивээ хүрэн, Гашуун сухайт гэсэн чиглэлүүдээр Монгол охид, залуу хүүхнүүд Хятад руу гарч хил орчимд биеэ үнэлэх асуудал мэр сэр гараад байна. Мэр сэр ч гэж хэлж бас болохгүй юм. Бидний хийсэн  тооцоо судалгаа ч бий.

Ер нь манай иргэд хоёр төрлийн сувгаар бэлгийн мөлжлөгд өртөх замд орж байна. Эхний суваг нь сонин, сэтгүүл, зурагт, радиогоор гадаадад өндөр цалинтай ажиллуулна, сургана гэсэн зарын дагуу. Үүнд нь итгэсэн ухвар мөчид бодолтой охид хүүхнүүд амьдарлаа дээшлүүлэх маягаар улсын хил гарч, гадаадад амьдрахаар явдаг. Энэ үед нь зохион байгуулалттай бүлэглэл хүн наймаалах гэмт хэргийнхээ золиос болгодог. Ингээд мөлжлөгд өртдөг.

Хоёр дахь суваг нь манай Монгол охид бүсгүйчүүд өөрсдөө улсын хил гараад, тухайн газрынхаа баар, цэнгээний газруудад биеэ үнэлж байна. Ийм хоёр сувгаар охид бүсгүйчүүд хүний наймааны золиос болж байна. Өнөөдөр хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсоохгүй бол даамжирч, Монгол улсын үндэсний аюулгүй байдал болон монгол ген удамшилд нөлөөлөхүйц хэмжээнд очлоо. Үнэхээр том асуудал энд байна.

ХА: Монгол хүний удамшлын асуудлыг та сая хөндлөө. Энэ үнэхээр асуудал болсон гэж үү? 
Н.А: Биеэ үнэлж байгаа охид эмэгтэйчүүдийг хүн худалдаалах гэмт хэргийн бүлэглэлүүд албаар бусдад худалдах, богтлох, дамжуулан цааш зарах зэрэг ноцтой асуудал гаргадаг болоод байна. Хятадын төв муж, гацаа тосгодод эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэнцвэр алдагдчихсан. Үүнтэй холбоотойгоор манайхны зарим охидыг нутгийн гүн рүү аваачиж зардаг. Тэгээд охид хүсээгүй жирэмслэлт, хүсээгүй хүүхэд гаргаснаас болоод буцаад эх нутагтаа ирж чаддаггүй. Хятадад хүүхэд төрүүлчихсэн болохоор хүүхдийн иргэншлийн асуудал хөндөгдөөд Монголдоо ирж чадахгүй байдал ч байсаар байна.

ХА: Монгол улсын иргэн Хятадад хүүхэдтэй болчихоод, хүүхдээ эх нутагтаа авч ирсэн тохиолдол хэр олон байна? 
Н.А: Хандаж байгаа тохиолдол их… үргэлжлэлийг энд дарж уншина уу!

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …