МАН “мөнгө байхгүй” хэмээн новширсоор эцэстээ шүүхэд дуудагдах нээ…

a9f2b5fe3b68c2d8originalМонгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар МАН хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилласан билээ. Гэвч МАН-ынхан  “Мөнгө байхгүй” гэдэг шалтгаанаар одоо хэр нь хэвлэл мэдээллийн зарим байгууллагад төлбөрөө өгөөгүй байгаа аж.

 Гэтэл адилхан л 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуульд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилласан АН төлбөр мөнгөө цаг тухайд нь төлсөн байх юм.

 Одоо бүр МАН-аас авлагатай сонин, тв, сайтуудын үйл ажиллагаа нь доголдох дээрээ тулаад байгаа гэнэ. Зарим нь   Тусгаар тогтнолын ордны үүдэнд өлсгөлөн зарлах хэмжээнд хүрсэн бөгөөд мөнгөө нэхэн очиход “Мөнгөгүй байна. Энэ машиныг зараад мөнгөө олж ав” гэж хэлээд хэний ч юм унаж байсан хуучин машин өгч дооёолжээ.

Мөнгөө өгөхгүй новширсон МАН-ын удирдлагууд болох Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар болон Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга М.Оюунчимэг нар одоо хэр нь хэлсэн үгэндээ хүрээгүй л байна.

Тиймээс МоСаХ-ынхон асуудалд анхнаасаа ажил хэрэгч хандаагүй МАН-ыг шүүхэд өгөхөөр шийджээ. Үүнээс гадна МАН-ын 27 дугаар их хурал энэ сарын 27-д болно. Энэ хурлыг сурвалжлахгүй байхыг МАН-аас авлагатай бүх хэвлэл мэдээллийн байгууллагад уриалж байна.

Энэ мэт асуудлууд МАН-ын нэр сүрийг улам ихээр харлуулж улан дор гишгэлүүлж байна. Аргаа барахдаа л хэвлэлийнхэн 27-р их хурлыг нь битгий сурвалжлаарай гэх байх вэ дээ. Иймхэн зүйл дээр хэлсэн үгэндээ хүрэхгүй байгаа юм чинь ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлэх ч дээ санасны гарз биз.

О.Рана

Ugluu-logo1717

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …