“Тоp Line” хамтлагийн “Хязгааргүй” дуу сонсогчдын хүртээл боллоо

“Freezone” хамтлагийн “Зүүдний дагина” дууг шинэ хөгжмийн найруулгаар дуулж, Өвөр Монголын төдийгүй Монгол сонсогчдоос өндөр үнэлгээ аваад буй хамтлаг бол “Тоp Line” хамтлаг. Тус хамтлаг 2017 оны арванхоёрдугаар сард Хөх хотноо албан ёсоор байгуулагдсан бөгөөд Өвөр Монголын шилийн аймгаас гаралтай залуус хамтлагийг бүрдүүлдэг байна.

Тэдний эхний уран бүтээл болох “Зүүдний дагина” уран бүтээл өнгөрсөн оны есдүгээр сард цацагдсан юм. Эхний клипний зураг авалтыг Монголд хийсэн бол хоёр дахь уран бүтээл болох “Тэр бүх мэдрэмж” дууныхаа зураг авалтыг Өвөр Монголд хийжээ.Тэгвэл тус хамтлагийн гурав дахь бие даасан  гурав дахь уран бүтээл болох “Хязгааргүй” дуу сонсогчдын хүртээл болж эхэлжээ.



Санал болгох мэдээ

Б.Ууганбаяр:Эр хүн цаг барьдаг, хэлсэндээ хүрдэг, худал хэлдэггүй байх ёстой

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ой өнөөдөр /2025.03.18/ …