Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 27. Сумъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, долоон улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Гал
Өдрийн наран 5 цаг 25 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.