Тун удахгүй Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчид нэгэн сайхан музейтэй болох нь ээ. 10 сарын 23-нд Анфилдад энэхүү гайхалтай төслийн танилцуулга болох гэж байгаа бөгөөд төслийн удирдагчаар Улаануудын домог болсон тоглогчдын нэг Фил Томпсон ажиллаж байгаа юм байна.
Энэхүү музей нь тун онцлог буюу виртуал байх бөгөөд тэнд тавигдсан үзмэрүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс хөгжөөн дэмжигчид онлайнаар хүссэн цагтаа орж үзэж сонирхож болох гэнэ.
Английн хамгийн нэр хүндтэй баг болох Ливэрпүүлийн гайхалтай арвин баялаг түүхийн гэрч болсон дурсгалт зүйлүүд, баримт бичгүүд, домгуудын ертөнцөөр гэрээсээ гаралгүй компьютэрийнхээ ард сууж байгаад л танилцаж мэдэх сайхан завшаан тун удахгүй бидэнд нээгдэх нь ээ.
Та бүхэнд энэхүү музейн үзмэр болох ховор нандин түүхийн дурсгалт зүйлүүдээс сонирхуулж байна.
Домогт Билл Шанклигийн пасспорт
Билл Шанклигийн үдэлтийн зоогийн меню.
1950 оны ФА капын финалд зориулан гаргасан хөгжөөн дэмжигчийн хэрэгсэл.
Ливэрпүүлийг үүсэн бий болохоос хэдэн жилийн өмнө Анфилдад болсон Эвэртон Вэст бромвич багуудын хоорондох тоглолтын программ.
19-р зууны сүүлээр Ливэрпүүлээс гаргасан анхны медаль.
Багийн ахлагч Стивэн Жэррардын өмсөж байсан охидынх нь нэртэй пүүз
Өнгөрсөн хавар зодог тайлсан багийн домгуудын нэг Жэйми Каррагэрийн өмсгөл.
эх сурвалж: ливерпүүлфс.мн О.Амарсайхан