32-ын тойрог орчимд барилгын материал худалдаалдаг ААН, өрхийн хашаанаас хөрсний дээж авч шинжилнэ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаа, Замын цагдаа, Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Мэргэжлийн хяналт, Байгаль орчны газрын ажил хариуцсан мэргэжилтнүүд 32-ын тойрог орчимд өнөөдөр /2019.08.01/ ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын 03 албан даалгаврын хүрээнд гэр хорооллын орчин нөхцөлийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор дүүргийн 12, 13 дугаар хороо 32-ын тойрог орчмын элс, хайрга, барилгын материалын худалдаа, хүнд машин механизмын үйлчилгээ эрхлэгчдийн нөхцөл байдлыг судалж, цэгцлэх шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Өнөөдрөөс тухайн орчинд хүнд машин, механизмыг оруулахгүй байж, хашаандаа элс, хайрга, бусад материал худалдаалдаг аж ахуйн нэгж, айл өрхийн хашаанаас хөрсний дээж авч шинжлэхээр ажиллаж байна.


Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …