ХУД-ийн иргэдэд “Сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоох урьдчилсан судалгаа”-г хийжээ

untitledМонгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоох урьдчилсан судалгааг 2013 оны 10 дугаар сарын 5-12-ны өдрүүдэд ХУД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт явуулжээ.

Энэхүү ажлын хүрээнд тухайн хорооны судалгаанд хамруулах шалгуурыг хангасан 516 хүнийг (оролцооны түвшин 69%) сүрьеэгийн илрүүлэгт хамруулсан байна. Мөн хүн бүрийн артерийн даралт, биеийн жин болон өндрийг хэмжиж, сүрьеэгийн шинж тэмдгийн талаарх асуумж болон цээжний рентген шинжилгээг ашиглан илрүүлгийг хийжээ. Тус илрүүлгээр сүрьеэгийн сэжигтэй нийт 104 хүн илрүүлсний 101-ээс нь цэрний хоёр удаагийн сорьц авч Сүрьеэгийн Үндэсний Лавлах Лабораторид түрхцийн болон өсгөвөрлөх шинжилгээ хийсэн байна. Эдгээр 101 хүний түрхцийн шинжилгээний хариу гарсан ба уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн 2 тохиолдол илрүүлэн, харьяа сүрьеэгийн диспансерийн хяналтад авч, эмчилгээнд хамруулсан байна. Цэрний шинжилгээ өгсөн бусад хүмүүсийн өсгөвөрлөх шинжилгээний хариу 2 сарын дараа гарах аж.

Энэ удаагийн судалгааг Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв, Сүрьеэгийн Тандалт Судалгааны Алба, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл болон ХУД-ийн 8 дугаар хороо, “Уясах” өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран зохион байгуулжээ.

Монгол улсын ЭМЯ, Глобаль сантай хамтран “Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоох судалгаа”-г 2012-2015 онд хийхээр төлөвлөн ажиллаж байна.

1

Судалгаанд оролцогчдыг бүртгэх хэсэг, ДЭМБ-ийн зөвлөх мэргэжилтэн зөвлөгөө өгч байна

2

Судалгаанд оролцсон бүх хүнийг цээжний рентген шинжилгээнд хамруулсан

3

Урьдчилсан судалгааг амжилттай явуулсан багийн хамт олон 

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …