Налайх-Улаанбаатарын замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Их хэмжээний усархаг бороо орсны улмаас Налайхын түр зам эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул хуучин Баянзүрхийн товчооноос Налайхын товчоо хүртэлх замыг өчигдөр /2019.08.05/ 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаанд хаасныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймд иргэд, жолооч та бүхэн зам хаалттай байх хугацаанд Төв аймаг, 4-р зөрлөг маршрутаар тойрч, замын хөдөлгөөндөө оролцоно уу.


Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …