У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй боллоо

c2756f8a4982e88abigКазахстаны Алмата хотноо үргэлжилж буй Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ын жинд Монголын боксын шигшээ багийн тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болжээ.

Тодруулбал, тэрээр өчигдөр дэлхийн аваргын рингэнд ээлжит тулаанаа хийж, Болгарын тамирчин Айрин Сметовыг 3:0 (30-27; 30-27; 30-27) харьцаатай буулган авснаар шөвгийн наймд шалгарч, хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болсон юм.

Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ лхагва гаригт буюу маргааш орой дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Узбекистаны Санжарбек Рахмановтой тулалдана.

Эргэн сануулахад, У.Мөнх-Эрдэнийг Алмата хотыг зорих Долоон тамирчны бүрэлдэхүүнээс хасах гэж байсан бол одоо тэрээр эх орондоо медаль авчирах цорын ганц найдварын эзэн болоод байна.

Ugluu-logo1717

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …