БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг болох Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м, 4 эгнээ гүүрийн ажил үргэлжилж байна.
Шинэ гүүрийн дөрвөн тасалгаат хайрцган дам нурууны 120 у/м хэсгийн доод үе болон хавирган хананы хэсэгт 191 машин 1,337 куб бетоныг цутгаж дуусгажээ. Өнөөдрийн байдлаар гүүрийн барилгын ажлын явц 69.60%-тай байна.
Баянзүрхийн гүүрийг Монголд анх удаагаа дам нуруу нь үргэлжилсэн цутгалттай, төмөр-бетон хийцээр барьж байгаа юм. Энэхүү гүүрийг барьснаар авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, аюулгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой. Шинэ гүүр нь дугуйн болон явган хүний замтай байх аж.