Танилц: Токиогийн ДАШТ-д оролцох Монголын жүдочид

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ Японы Токио хотод  наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-ний хооронд болох билээ.

“Токио 2020” Олимпийн наадмын өмнөх том шалгуур болсон энэ жилийн ДАШТ-д 152 орны 918 жүдоч /эрэгтэй 554, эмэгтэй 364/ оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Монгол Улсаас Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдочид өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Энэ жилийн Токиог зорих багт “Рио 2016” Олимпийн наадмын мөнгөн  медальт, дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа болон Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн, Ц.Батцэцэг нарын шилдэг тамирчид багтаагүй юм. Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулья.

МОНГОЛЫН БАГ:

ЭМЭГТЭЙ:

48 кг: М.Уранцэцэг, Г.Наранцэцэг
52 кг: Б.Хорлоодой, Л.Сосорбарам
57 кг: Л.Энх-Отгон
63 кг: Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч
70 кг: Ц.Энхчимэг
78 кг: О.Мөнхцэцэг

ЭРЭГТЭЙ:

60 кг: Д.Амартүвшин
66 кг: Ё.Басхүү
73 кг: Г.Одбаяр, Ц.Цогтбаатар
81 кг: О.Ууганбаатар
90 кг: Г.Алтанбагана
100 кг: Л.Отгонбаатар
+100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар сонгогджээ.

ХУВААРЬ:

Наймдугаар сарын 25: эрэгтэй 60 кг, эмэгтэй 48 кг
Наймдугаар сарын 26: эрэгтэй 66 кг, эмэгтэй 52 кг
Наймдугаар сарын 27: эрэгтэй 73 кг, эмэгтэй 57 кг
Наймдугаар сарын 28: эрэгтэй 81 кг, эмэгтэй 63 кг
Наймдугаар сарын 29: эрэгтэй 90 кг, эмэгтэй 70 кг
Наймдугаар сарын 30: эрэгтэй 100 кг, эмэгтэй 78 кг
Наймдугаар сарын 31: эрэгтэй +100 кг, эмэгтэй +78 кг
Есдүгээр сарын 1: Холимог багийн ДАШТ

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …