Шууд санхүүжүүлэх зээл хүсэгчид хоёр төрлийн шаардлага тавина

МУХБ-наас томоохон төсөл хөтөлбөрт олгох зээлийн эргэн төлөлтийг хэвийн ханган ажиллах, зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болон бодлогын шаардлага хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгоно.

Хуулийн шаардлага нь экспортын бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэдэг байх, дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын Хөгжлийн бодлоготой нийцтэй байх, эдийн засаг, санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх, ТЭЗҮ, зураг төсөл, төсөв, хийгдсэн байх, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг тооцсон байхыг шаардана. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгчийн туршлагыг давхар харгалзан үзнэ.

Бодлогын шаардлагын тухайд МУХБ-наас шууд санхүүжүүлэх зээл хүсэгчид 20.0 тэрбум төгрөг эсхүл түүнтэй тэнцэх гадаад валютын дүнгээс дээш хэмжээтэй санхүүжилт хүссэн байх, 100% төрийн өмчийн ААН-ээс бусад этгээдийн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт олгох зээлийн дээд хэмжээ нь төслийн нийт өртгийн 85%-иас хэтрэхгүй байх. Хуурамч мэдээлэл, баримт бичиг ирүүлсэн, зээл нь эрсдэлийн сангаас хаагдаж байсан харилцагчаас хүсэлт хүлээн авахгүй бөгөөд хар жагсаалтад оруулан жагсаалтыг мөрдөн ажиллах юм.

Банк санхүүжилт олгохоос татгалзвал 12 сар, шаардлагатай материал ирүүлээгүй буцсан бол 6 сарын хугацаанд дахин тухайн зээл хүсэгчээс хүсэлт хүлээн авахгүй байх зэргийг мөрдөн ажиллаж байна.

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …