Дэлхийн “Цагдаагийн олимп”-д оролцож буй Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг тамирчид 5 мөнгөн медаль, 1 хүрэл медаль хүртэж олимпын салхийг амжилттай хагаллаа.
Тэмцээний эхний өдөр Жудо бөхийн төрлөөр эхэлж, Тээврийн цагдаагийн албаны Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг 81кг жинд мөнгөн медаль, мөн тус жинд ЦЕГ-ын Хүч спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Б.Баярмөнх хүрэл медаль хүртсэн бол 90кг жинд Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Батжаргал, -100кг жинд дэслэгч Б.Жанчивдорж нар мөнгөн медаль, мөн 73кг жинд Тусгай ажиллагааны газрын бүлгийн ажилтан, цагдаагийн хошууч Т.Отгонзаяа мөнгөн медаль тус тус хүртсэн байна.