Хятадын “Тод Чоно” компани иргэдийг хохироож байна

imagesХятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай  “Тод Чоно” ХХК-ийн хохирогч болсон  Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн В.Бат­сүхийн эхнэр Ч.Мөнх­цэцэг өчигдөр мэдээлэл хийв. Учир нь түүний нөхөр, хүү хоёр нь тус барилгын компанид ажиллаж байхдаа эрүүл мэндээрээ хохирчээ.

Тодруулбал түүний нөхөр В.Батсүх тус компанид ор­чуулагч хийж байгаад энэ оны есдүгээр сард эрүүл мэн­дийн шалтгаанаар аж­лаасаа гарчээ. Үнэндээ нөх­рийг нь хорт хавдар туссан гэдгийг мэдсэн компа­нийн захир­лууд болох Сун Жи Хуа, Цай Зун Ши нар хүүг нь мөн ямар ч шалт­гаан­гүйгээр ажлаас нь хал­сан аж. Хохи­рогчийн эхнэр Ч.Мөнх­­­цэ­цэгийн ярьж буй­гаар дээрх нэр бүхий хятад компани шөнийн цагаар “Дотно сэтгэл” гэх 300 төгрө­гийн үнэтэй бэлэн гоймон ажилч­дадаа өгдөг, өдөр нь захын гадуур хаясан бай­цаа, гахай нядалдаг газ­раас батгана ялаа шавсан га­­­­хайн яс авч ирэн хаягдал бүтээгдэхүүнээр хоол хийж өгдөг байсан гэнэ.

Тэр ч бүү хэл хятад ажилч­даас нь 2-3 хүн зуны гурван сар ажил­лаад л ходоод нь цоорч нутаг буцдаг байсан талаар ярьж байв.

эх сурвалж: өглөөний сонин

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …